- HOME
-
-
Эмчилгээ үйлчилгээ
-
Утасны захиалга (шүдний эмнэлэг хамрагдана)
Амбулаторийн үзлэг эмчилгээнд хамрагдсаны дараа өгөх захиалга
Эмч (сувилагч) дараагийн үзлэг эмчилгээний цагийг компьютерт оруулна.
Эмнэлгээс гарах үедээ өгөх захиалга
Эмнэлгээс гарах төлбөрөө төлсний дараа захиалгын баримтаа авч, захиалга өгсөн тухайн өдрөө төлбөрөө төлнө.
Анх удаа үзлэг эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд
Улсын эрүүл мэндийн даатгалтай өвчтөн
Улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд нь 1•2 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагаас (эмнэлэг, амбулаторын үзлэг эмчилгээ хийдэг жижиг эмнэлгүүд) олгосон эмнэлгийн тусламж үйлчилгээний тэтгэмж авах хүсэлт (эмчилгээний хүсэлтийн хуудас) болон биеийн байцаалтаа үндсэн байрны 1 давхарт байрлах Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааны төвд өгнө.
Улсаас эмчилгээний төлбөрийн тэтгэмж авдаг өвчтөн
- Улсаас эмчилгээний төлбөрийн тэтгэмж авдаг өвчтөн 2 дугаар шатлалын эмнэлгийн байгууллагаас (нэгдсэн эмнэлэг) олгосон эмнэлгийн тусламж үйлчилгээний тэтгэмж авах хүсэлт (эмчилгээний хүсэлтийн хуудас) болон биеийн байцаалтаа үндсэн байрны 1 давхарт байрлах Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамтын ажиллагааны төвд өгнө.
Эмнэлгийн 1 дүгээр шатлалын байгууллагаас (амбулаторийн эмчилгээ хийдэг жижиг эмнэлэг) гаргасан хүсэлтийн хуудсыг хүлээн авахгүй.
- Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний шилжүүлэх тогтолцооны 3 дугаар шатлалын эмнэлгийн байгууллага (дээд шатлалын нэгдсэн эмнэлэг) тул “Улсын эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэтгэмжийн стандарттай холбоотой дүрэм”-ийн дагуу 1 дүгээр шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагаас (жижиг эмнэлэг/амбулаторийн эмчилгээ хийдэг жижиг эмнэлэг) гаргасан эмнэлгийн тусламж үйлчилгээний тэтгэмж авах хүсэлт (эмчилгээний хүсэлт) түүнчлэн дээд шатлалын эмнэлгийн эмчилгээний тусламж үйлчилгээний тэтгэмж шаардлагатай гэсэн эмчийн онош шинжилгээний дүгнэлт бүхий бичиг авч ирж байж эрүүл мэндийн даатгал оновчтой үйлчлэх болно.
Баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгал үйлчлэх боломжгүй (эмчилгээний зардлаа 100% өөрөө төлж эмчлүүлэх боломжтой), харин дараа нь бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд тухайн бүртгүүлсэн цагаас эхлэн эрүүл мэндийн даатгал үйлчлэх боломжтой (буцаан хэрэглэх боломжгүй).
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тэтгэмж авах хүсэлт (эмчилгээ хийлгэх хүсэлт) болон онош · эрүүл мэндийн шинжилгээний хариу шаардлагагүй тохиолдол
- Яаралтай тусламж шаардлагатай өвчтөн болон төрөх эх
- Сэргээх засах эмчилгээний тасаг (зөвхөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тухай хууль”-ийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсвэл сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс)
- Гемофили өвчтэй хүн улсаас эмчилгээний тусламж үйлчилгээний тэтгэмж авдаг тохиолдолд
- Тухайн асаргаа сувилгааны байгууллагад ажиллаж байгаа хүн эмчилгээний тусламж үйлчилгээний тэтгэмж авдаг тохиолдол
- Шүдний эмчилгээ
Хэрэв та захиалга өгөлгүй (цаг авалгүй) ирсэн тохиолдолд
Шинээр үйлчлүүлж буй болон анх ирж буй иргэд дүрмийн дагуу эмчилгээний хүсэлтийн хуудсаа авч ирэх бөгөөд үндсэн байрны 1 давхарт байрлах Эмчилгээ үйлчилгээний хамтын ажиллагааны төвд эмчилгээний хүсэлтийн хуудас болон биеийн байцаалтаа үзүүлж бүртгүүлэн үзлэг эмчилгээний захиалгаа өгнө.
Хэрэв та утас, интернет, мобайл аппликейшнаар захиалгаа өгсөн (цаг товлосон) тохиолдолд
Эмчилгээний тасагт очсоныхоо дараа бүртгэлийн төхөөрөмжинд бүртгэлийн дугаараа оруулан эмчилгээний бүртгэлээ үргэлжлүүлнэ.
Гар утасны (мобайл) аппликейшн суулгах заавар
Google Play/App Store-оос ‘Jeonbuk National University Hospital Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг’ гэж хайгаад аппликейшнаа суулгана уу.
Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн гар утасны (мобайл) аппликейшн татах (Google Play)
Шууд холбогдох
Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн гар утасны (мобайл) аппликейшн татах (App Store)
Шууд холбогдох
Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн гар утасны (мобайл) аппликейшны хөтөч видеог үзнэ үү
Шууд холбогдох