본문 바로가기 대메뉴 바로가기

Чонбук Их Сургуулийн Эмнэлэг

2022~
Дэлхийн хэмжээний эмнэлэг болж дэвших бэлтгэл
Шинэ Алсын Хараа Тунхаглалт, 25-ны Алсын Хараа Тунхаглах Ёслол
Шинэ Алсын Хараа Тунхаглалт, 25-ны Алсын Хараа Тунхаглах Ёслол
2024. 12. 01. Гэр бүлд ээлтэй итгэмжлэгдсэн байгууллагаар дахин сонгогдов [Эмэгтэйчүүд гэр бүлийн яам]
2024. 09. 23. Эмнэлэг корпорацийн 11 дэхь захирал Ян Жонг-Чолын захирлын албан тушаалд томилогдов
2024. 08. 20. Тархины цочмог харвалтын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2024. 08. 14. Мэдээ алдуулалтын тасаг зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2024. 08. 12. Эрчимт эмчилгээний тасаг зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2024. 07. 04. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг корпораци байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэв
2024. 05. 28. Гамма найп радиологийн мэс заслын төв ‘ESPRIT’ төхөөрөмж суурилуулав
2024. 05. 20. “Да Винчи Xi” 4-р үеийн робот мэс заслын төхөөрөмжийг суурилуулав
2024. 02. 15. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Чонбүг бүсийн хорт хавдар тусаад амьд үлдэгсдийг дэмжих нэгдсэн төв “Шилдэг байгууллага”-аар шалгарав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2024. 01. 31. БНСУ-ын эд эрхтний хандивын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2024. 01. 23. Улсын эмнэлгийн байгууллагын шудрага авилгагүй байдлын цогц үнэлгээнд 2-р зэргийн үнэлгээ авав (Иргэдийн эрх ашгийг хамгаалах комисс)
2024. 01. 18. Сүрьеэгийн зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2024. 01. 01. 5-р үеийн дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгээр сонгогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2023. 12. 26. “Цахим худалдан авалт, ханган нийлүүлэлтийн тогтолцоо”-ны үйл ажиллагааг хэрэгжүүлэв
2023. 12. 22. Аортын хавхлаг суулгах (TAVI) ажилбарыг 200 дахь удаагаа амжилттай хийв
2023. 12. 20. Шилдэг ухаалаг эмнэлгийн удирдлага бүхий эмнэлгээр шалгарав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2023. 11. 21. Гүнсан эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2023. 11. 06. Чонбүг хотын боловсролын газартай багш нарыг эрүүлжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2023. 09. 12. Инноваци Ирээдүйн Анагаах Ухааны Судалгааны Төвийн нээлт болов
2023. 08. 25. Атопи астмын боловсрол мэдээллийн төвийн нээлт болов
2023. 07. 17. Уушгины хатгалгаа буюу үрэвслийн зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2023. 07. 03. ESG менежментийг тунхаглах ёслол болов
2023. 06. 28. Байгууллагын биоанагаах ухааны ёс суртахууны зөвлөлийн (IRB) итгэмжлэл гэрчилгээ авав(Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2023. 06. 14. Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүрээ зохистой байдлын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2023. 06. 13. Уушгины архаг бөглөрөлт өвчний эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2023. 05. 25. JBUH 2030 алсын харааг тунхаглах ёслол болов
2023. 05. 16. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн хөгжлийг дэмжих хандивын нийгэмлэгийг байгуулав
2023. 04. 04. 4 дэхь удаагийн эрүүл мэндийн байгууллагын батлан итгэмжлэл гардах ёслолын ажиллагаа болов
2023. 03. 20. Хорт хавдар тусаад амьд үлдэгсдийг дэмжих нэгдсэн төвийн зорьж очих үйл ажиллагааг эхлүүлэв
2023. 02. 23. Хүүхдийн хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн бүсийн эмнэлгийн байгууллагаар сонгогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2023. 02. 10. 4 дэхь удаагаа эмнэлгийн байгууллагын итгэмжлэл авав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2023. 01. 05. Тэнэгрэх өвчин буюу деменцийн эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав
2022. 12. 07. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны (ISO45001) итгэмжлэл гэрчилгээ авав
2022. 11. 29. Гемодиализийн эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 11. 29. Титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс засал зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 09. 08. Мэс заслын урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 08. 23. Аортын хавхлаг суулгах(TAVI) ажилбарыг 100 дахь удаагаа амжилттай хийв
2022. 08. 17. Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг эмчилгээний нөхөн олговорын зохистой байдлын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 08. 10. Эмийн нөхөн олговрын зохистой байдлын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 08. 04. Тархины цочмог харвалтын эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээг 9 удаа дараалан авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 07. 06. Цус сэлбэх эмчилгээ анх удаагаа зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2022. 06. 21. Олон тасгийн хамтарсан цогц эмчилгээг 100 дахь удаагаа амжилттай хийв
2022. 05. 31. Мэдээ алдуулах зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав
2022. 05. 27. Нярайн эрчимт эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав
2022. 05. 09. Эрүүл мэндийн төвийн үйлчлүүлэгч төвтэй орчныг бүрдүүлэх засварын ажил хийгдэв
2022. 04. 27. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг бэлэгдлийн амьтнаа зохион бүтээв
2022. 04. 05. Халдвар хяналтын төвийг барьж дуусгав
2022. 03. 31. Уушгины архаг бөглөрөлт өвчний зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2016~2021
Бүс нутгийнхаа эмнэлгийн сүлжээг бэхжүүлэв
GL PharmTech-тэй шинэ эмийн хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны гэрээ
GL PharmTech-тэй шинэ эмийн хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны гэрээ
2021. 12. 29. Design эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2021. 12. 20. Хиймэл бөөрний тэргүүний лабораторийн итгэмжлэл авав (БНСУ-ын нефрологийн нийгэмлэг)
2021. 12. 17. Радиологийн тэнхимийн КТ тасагт сүүлийн үеийн дүрс оношилгооны ‘Somatom Force’ төхөөрөмжийг суурилуулав
2021. 11. 09. “Хаврын арчилгаа” аяныг зохион байгуулав
2021. 09. 27. Эрхтэн хандивлахыг дэмжих үйл ажиллагаагаараа ЭМЯ-ны шагнал хүртэв
2021. 08. 31. Титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс засал зохистой эмчилгээний үнэлгээнд долоон удаа дараалан 1-р зэргийн үнэлгээ авав
2021. 08. 26. И Хэ Сүг байнгын аудиторын албанд томилогдов
2021. 07. 30. Эмнэлэг корпорацийн 10 дахь захирал Ю Хи Чол захирлын албан тушаалд томилогдов
2021. 07. 19. Уушгины хатгалгаа буюу үрэвслийн зохистой эмчилгээний үнэлгээнд 4 дэхь удаагаа 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2021. 05. 27. Сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүрээ хязгаарын зохистой байдлын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав
2021. 05. 17. Хөхний хорт хавдар, ходоодны хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав
2021. 03. 25. Эмнэлгийн өгөгдөл мэдээлэлд суурилсан эмнэлгээр сонгогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2021. 03. 24. Аортын хавхлаг суулгах мэс заслыг 50 дахь удаагаа амжилттай хийв
2021. 03. 08. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 600 дахь удаагаа амжилттай хийв
2021. 02. 17. Чонбүг бүсийн ховор тохиолдох өвчний түшиц төвийн үүрэг гүйцэтгэх болов
2021. 02. 28. Эх барих, эмэгтэйчүүдийн робот мэс заслыг 100 дахь удаагаа амжилттай хийв
2021. 01. 06. Гамма найп мэс заслыг 1500 дахь удаагаа амжилттай хийв
2020. 12. 17. Эмчилгээний чанарын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2020. 12. 08. Уушигны өвчний үр дүнгийн байдлын үнэлгээг дэмжих төвийг нээв
2020. 11. 10. Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн эмчилгээний нөхөн олговрын зохистой байдлын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 11. 06. Шинээр төрсөн хүүхдэд зориулсан дүрст буюу видео уулзалтын ухаалаг системийг нэвтрүүлэв
2020. 10. 05. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Системийн (ISMS) итгэмжлэлийг 2 удаа дараалан авав (БНСУ-ын Интернэт, Аюулгүй байдлын Агентлаг (KISA))
2020. 09. 01. Титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс заслын үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 07. 30. Гемодиализийн эмчилгээ зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 06. 29. 8 дараалан тархины цочмог харвалтын эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 06. 16. Бүдүүн гэдэсний хорт хавдар, уушигны хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 06. 12. Мэдээ алдуулалтын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 06. 04. Уушгины архаг бөглөрөлт өвчний эмчилгээний үнэлгээнд 5 удаа дараалан 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2020. 03. 12. “Улсын гамшгийн эсрэг эмчилгээний тасаг”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэв
2020. 03. 05. “Иргэдийн итгэлийг хүлээсэн эмнэлэг”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэв
2020. 02. 05. Эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 111 жилийн ойгоо тохиолдуулан гавьяатнууддаа шагнал гардуулав
2020. 01. 08. Гэр бүлд ээлтэй итгэмжлэгдсэн байгууллагаар дахин сонгогдов [Эмэгтэйчүүд гэр бүлийн яам]
2020. 01. 03. Нугасны хөндийд эмийн шахуурга суулгах ажилбарыг амжилттай хийв
2019. 12. 31. Орон нутгийн Улсын Их Сургуулийн Эмнэлгүүдийн дундаас анх удаа Хүнс, эмийн аюулгүй байдлын газраас туршилтийн амьтдын тэргүүний байгууламжаар сонгон шалгаруулав
2019. 12. 16. Бүсийн яаралтай тусламжийн төвийн үүрэг гүйцэтгэх болов [Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам]
2019. 12. 10. Эмнэлгийн цахим бүртгэлийн системийг (EMR) баталгаажуулах туршилтын төслийн итгэмжлэл авав
2019. 12. 04. Чонбүг Үндэсний Их Сургуулийн эмнэлэг, Чүнчон•Хунам бүс нутагт анх удаа робот мэс заслыг 1000 дахь удаагаа амжилттай хийв
2019. 08. 30. Туяа эмчилгээний ‘TrueBeam STx’ төхөөрөмжийг ажиллуулж эхлэв
2019. 08. 22. Титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс заслын үнэлгээнд гурван удаа дараалан 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2019. 07. 23. Улсын уушигны хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний байгууллагын үүрэг гүйцэтгэх болов(Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2019. 07. 09. Ухаалаг утасны аппликейшн нээгдэв
2019. 06. 17. Чонбүг бүсийн ховор тохиолдох өвчний түшиц эмчилгээний төвийн нээлт болов
2019. 06. 14. Улсын уушгины хорт хавдрын эрүүл мэндийн шинжилгээний чанарын удирдлагын төвийн үүрэг гүйцэтгэх болов (Хавдрын үндэсний төвөөс тодорхойлон эрх олгосон)
2019. 06. 10. Антибиотикийн зохистой хэрэглээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2019. 05. 28. Ходоодны хорт хавдар, хөхний хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын үнэлгээ, үнэлгээний үйлчилгээ)
2019. 05. 20. Хүний эрхийн менежментийн зөвлөлийн анхдугаар хуралдаан нээгдэв
2019. 04. 02. Уушгины хатгалгаа буюу үрэвслийн зохист эмчилгээний үнэлгээнд 3 дахь удаагаа 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2019. 03. 18. 3 дахь удаагийн эмнэлгийн байгууллагын итгэмжлэл гардан авах ёслол болов
2019. 02. 26. Уушигны архаг бөглөрөлт өвчний зохистой эмчилгээний үнэлгээнд 4 дэхь удаагаа 1-р зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2019. 02. 07. 3 дахь удаагаа эмнэлгийн байгууллагын итгэмжлэл авав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2019. 01. 31. Бүсийн хоспис төвийн үйл ажиллагааг гүйцэтгэх байгууллагаар томилогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2018. 12. 03. MRI INGENIA 1.5T төхөөрөмжийг суурилуулав
2018. 11. 06. Цөмийн анагаах ухааны лаборатори ISO магадлан итгэмжлэлийг дахин авав
2018. 10. 04. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 100 дахь удаагаа амжилттай хийв
2018. 09. 14. Бэлэн мөнгөний картаар хийх төлбөр тооцоог идэвхжүүлэв
2018. 08. 28. Эрчимт эмчилгээний тасаг, зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2018. 08. 24. 6 жил дараалан бага насны хүүхдийн дунд чихний цочмог урэвслийн үеийн антибиотик эмчилгээний үзүүлэлтээр 1-р зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2018. 07. 11. Эмнэлэг корпорацийн 9 дэх захирал Чу Нам Чон захирлын албан тушаалд томилогдов
2018. 07. 03. Судалгаанд суурилсан эмнэлгүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн R&D судалгааны төсөлд шалгарав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2018. 06. 21. Чонбүг бүсэд анх удаа цусны бүлэг таарахгүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв
2018. 06. 11. Зонхилон тохиолдох 4 хорт хавдрын (бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, уушигны хорт хавдар, ходоодны хорт хавдар) эмчилгээний үзүүлэлтээр эмчилгээг сайн хийдэг нэгдүгээр зэрэглэлийн эмнэлгээр сонгогдов (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2018. 06. 07. Тархины цочмог харвалтын эмчилгээний үнэлгээгээр шилдэг байгууллагаар 7 удаа дараалан шалгарав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2018. 04. 07. 5 жил дараалан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд шилдэг байгууллагаар шалгарав (Бодлого төлөвлөлт, Сангийн яам)
2018. 03. 29. Хунам бүсэд анх удаа нойр булчирхайн робот мэс заслыг амжилттай хийв
2018. 03. 05. Авлигатай тэмцэх чиглэлээр 3 жил дараалан шилдэг үнэлгээ авав (Иргэдийн эрх ашгийг хамгаалах комисс)
2018. 02. 08. 3 жил дараалан уушигны архаг бөглөрөлт өвчний үнэлгээнд хамгийн өндөр оноо авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2018. 01. 23. Эмнэлгийн дүрс оношилгооны сургалтын загвар эмнэлгээр томилогдов
2018. 01. 18. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 500 дахь удаагаа амжилттай хийв
2018. 01. 16. Улсын дэд бүтцийг байгалийн гамшигаас хамгаалах менежмент төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны сайдын нэрэмжит шагнал хүртэв
2017. 12. 28. Хунам бүсэд анх удаа элэг тайрах робот мэс заслыг амжилттай хийв
2017. 12. 15. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь эмчилгээ хийлгэх хүсэлт тавих, шилжүүлэх туршилтын байгууллагаар сонгогдов
2017. 12. 14. 2 жил дараалан титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс заслын үнэлгээнд тэргүүн байрыг эзлэв (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 12. 05. Бүсийн яаралтай тусламжийн төвийн өргөтгөлийн ажил дуусав
2017. 12. 05. Чүнбүг бүсийн хорт хавдар судлалын төв "RESTART UP" хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан цогц тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгосноор хөгжлийн хувьд дахин үсрэлт хийв
2017. 10. 19. Хөгжлийн сангийн хандивлагчдын алдрын танхимын нээлтийн ёслол болов
2017. 08. 29. Хавдар судлалын төвийн тасгийн сэргээн засварлах ажил дуусав
2017. 08. 25. Хорт хавдар тусаж амьд үлдэгсдийг дэмжих нэгдсэн төвийг нээв
2017. 08. 24. Да Винчи Si робот мэс заслын төхөөрөмжийг суурилуулав
2017. 06. 01. Хүрээлэн буй орчны мэдээллээр хангагч шилдэг байгууллагаар сонгогдов
2017. 05. 29. Күнсан Daewang цаас үйлдвэрлэгч компаны ерөнхий захирал Ким Чан Гю хөгжлийн санд 1 тэрбум вон хандивлав
2017. 05. 24. 4 жил дараалан хөхний хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 05. 18. 4 жил дараалан бүдүүн гэдэсний хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 04. 25. 107 настай бууралд ивэрхийн мэс заслыг амжилттай хийв
2017. 04. 18. 3 жил дараалан уушигны хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 04. 13. Эрсдэл ихтэй эх, нярайн нэгдсэн эмчилгээний төвийг нээв
2017. 04. 06. 4 жил дараалан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд шилдэг байгууллагаар шалгарав (Бодлого төлөвлөлт, Сангийн яам)
2017. 03. 24. 2 жил дараалан ходоодны хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав(Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 03. 17. Амьтан дээр хийх туршилтын олон улсын итгэмжлэлийн байгууллага (AAALAC) нээгдэв
2017. 03. 14. Ажлын байран дахь хүүхдийн цэцэрлэг нээгдэв
2017. 02. 03. 2 жил дараалан уушигны архаг бөглөрөлт өвчний зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав(Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2017. 01. 24. Хүүхдийн эмнэлэг-Эмнэлзүйн судалгааг дэмжих төвийг холбосон гарцны нээлтийн ёслол болов
2016. 12. 20. Олон улсын лабораторийн туршилтын амьтны хяналт хамгаалалтын үнэлгээнд хамрагдаж итгэмжлэгдэв
2016. 12. 26. Тухайн өвчтөнд тохирсон олон тасгийн хамтарсан цогц эмчилгээг хийх болов
2016. 12. 01. Биоанагаах ухааны судалгааны ёс зүйн хяналтын хороо (IRB) олон улсын магадлан итгэмжлэлийг дахин авав
2016. 11. 25. 2016 онд гэр бүлд ээлтэй итгэмжлэгдсэн байгууллагаар сонгогдов
2016. 11. 08. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг БНХАУ-ын QIJI Petro-Chemical Group-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2016. 11. 08. Эмнэлгийн оношлогоо шинжилгээний байгууллагуудын олон улсын стандарт ISO 15189 магадлан итгэмжлэл авав
2016. 08. 12. Эмчилгээ үйлчилгээний төлбөрийн Hi-pass хайпес ашиглах болов
2016. 07. 04. Хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн мэдээллийн ухаалаг системийг бий болгов
2016. 04. 12. 3 жил дараалан бүдүүн гэдэсний хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2016. 03. 28. Титэм судасны залгалт хийх(coronary artery bypass graft) мэс заслын зохистой эмчилгээний үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2016. 03. 21. Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохистой байдлын үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2016. 03. 17. Гамма найп мэс заслыг 1000 дахь удаагаа амжилттай хийв
2016. 03. 16. Функциональ хүнсний клиник туршилтыг дэмжих төв, Вашингтон муж, АНУ-JG групптэй MOU гэрээ байгуулав
2016. 02. 25. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн зуучлалын клиник туршилтыг дэмжих төвийг нээв
2016. 01. 29. Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний албаны үнэлгээгээр амьсгалын замын эмгэгийн үнэлгээнд тэргүүлэх зэргийн үнэлгээг авав(Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2016. 01. 11. Уушгины архаг бөглөрөлт өвчин Ходоодны хорт хавдрын эмчилгээгээрээ хамгийн дээд зэргийн үнэлгээг авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2011~2015
Эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулав
Жонбук Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн нээлт
Жонбук Үндэсний Их Сургуулийн Хүүхдийн Эмнэлгийн нээлт
2015. 12. 30. 2 жил дараалан мэс заслын эмчилгээний тоо хэмжээний үзүүлэлтэд хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2015. 12. 08. Улсын үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд өндөр чанартай эмчилгээ үйлчилгээгээрээ орон нутгийн улсын их сургуулийн эмнэлгүүдээс 1-р байранд шалгарав
2015. 11. 25. Нярай болон бага насны хүүхдийн дунд чихний цочмог үрэвслийн антибиотик эмчилгээний үнэлгээнд 4 жил дараалан хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2015. 10. 18. Эмнэлгийн багаж төхөөрөмжийг зохион бүтээх хөгжүүлэх төв байгуулах засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдов
2015. 10. 13. Улсын цацраг идэвхт бодисын онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн төвийн хаяг самбар өлгөх ёслол хийв
2015. 10. 08. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн клиник туршилтын төв “Эмнэлгийн багаж төхөөрөмжийн зуучлалын клиник туршилтыг дэмжих төв” төсөлд шалгарав
2015. 09. 21. Өндөр эрсдэлтэй эхийн нэгдсэн эмчилгээний төвийн үүрэг гүйцэтгэх болов
2015. 09. 18. Улсын Их Сургуулийн эмнэлгүүдийн дотор анх удаа ангиографийн тасагт хамгийн сүүлийн үеийн Artiz Q төхөөрөмжийг суурилуулав
2015. 08. 28. Чонбүг Үндэсний Их Сургуулийн шүдний эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлэгт шилжив
2015. 08. 20. Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний албаны 2015 оны эмчилгээ үйлчилгээний чанарын үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав
2015. 08. 11. Мэс заслын антибиотикийн урьдчилан сэргийлэх эмчилгээний үнэлгээнд 6 жил дараалан хамгийн өндөр үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2015. 07. 11. Эмнэлэг корпорацийн 8 дахь захирал Кан Мён Жэ захирлын албан тушаалд томилогдов
2015. 06. 09. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн эмгэгийн эмчилгээний төвийн өргөтгөлийн ёслол болов
2015. 05. 13. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Клиникийн судалгааг дэмжих төвийн нээлтийн ёслол болов
2015. 04. 08. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Нийгмийн эрүүл мэндийн газрын нэгдсэн үнэлгээнд хамгийн өндөр үнэлгээ авав(Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2015. 03. 02. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанд улсдаа хамгийн өндөр үнэлгээ авав(Бодлого төлөвлөлт, Сангийн яам)
2015. 02. 24. Хоёр дахь удаагаа эмнэлгийн байгууллагын итгэмжлэл авав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам)
2015. 01. 11. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 400 дахь удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв
2014. 12. 21. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг бүдүүн гэдэсний хорт хавдар, уушигны хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2014. 12. 17. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг эмчилгээний тоо хэмжээний үнэлгээнд 6 салбарт (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)1-р зэргийн үнэлгээ авав (ходоодны хорт хавдрын мэс засал, элэгний хорт хавдрын мэс засал, түнхний үе солих мэс засал, нойр булчирхайн хорт хавдрын мэс засал, улаан хоолойн хорт хавдрын мэс засал, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал)
2014. 12. 10. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг хөхний хорт хавдрын зохистой эмчилгээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээ авав(2 жил дараалан)
2014. 12. 02. Төв байрны лоббины өргөтгөл хийх болон сэргээн засварлах барилгын ажлыг дуусгав
2014. 11. 17. Төрийн байгууллагын хүлэмжийн хийн зорилтот менежмент. Улсын Их Сургуулийн Эмнэлгийн салбарт хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагаагаараа 2 жил дараалан шилдэг байгууллагаар шалгарч Байгаль орчны яамны сайдын нэрэмжит шагнал хүртэв
2014. 11. 04. Эрүүл мэндийн аялал жуулчлалын шилдэг байгууллагаар шалгарав [Хууль зүйн яам]
2014. 10. 01. Тасалбаргүй, автомашины бүртгэлийн системийг нэвтрүүлэв
2014. 09. 25. Чонбүг бүсэд анх удаа цусны бүлэг таарахгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв
2014. 08. 18. Шүдний эмнэлэг нь шөнийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болов
2014. 07. 16. Эмнэлгийн найдвартай байдлын үнэлгээ
2014. 05. 27. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Тархины цус харвалтын зохистой эмчилгээний үнэлэмжинд шилдэг байгууллагаар шалгарав (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба)
2014. 05. 16. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Чонбүг бүсийн гал түймэр унтраах аврах албатай хүнд өвчтэй өвчтөн тээвэрлэн хүргэх/ эмчилгээний тогтолцоог бий болгох хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2014. 04. 15. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Камбож улсын Хеброн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2014. 03. 17. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн газар доорх автозогсоолыг ашиглалтанд оруулах ёслол болов
2014. 03. 06. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг бусад төрийн байгууллагуудын сэтгэл ханамжийн судалгаанд үлсын эмнэлгүүдийн дотор хамгийн өндөр үнэлгээ авав (бодлого төлөвлөлт, сангийн яам)
2014. 01. 23. Чонбүг бүсийн тэнэгрэх өвчин буюу деменцийн төвийн нээлт болов
2014. 01. 21. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийг бүс нутгийн эмийн аюулгүй байдлын төвөөр томилов (БНСУ-ын эмийн бодисын аюулгүй байдлын хяналтын газар)
2013. 12. 19. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь эмчилгээний чанарын үнэлгээний 5 үндсэн ангилалд (Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний алба) (бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, зүрхний цочмог шигдээс, мэс заслын антибиотикийн урьдчилан сэргийлэх эмчилгээ, гемодиализ) 1-р зэргийн үнэлгээ авав
2013. 12. 06. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн биоанагаах ухааны судалгааны ёс зүйн хяналтын хороо нь аймгаасаа анх удаа олон улсын итгэмжлэл авав
2013. 10. 31. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг 2 жил дараалан мэс заслын эмчилгээний үеийн антибиотикийн буруу хэрэглээг засах үйл ажиллагаагаараа хамгийн өндөр үнэлгээ авав
2013. 10. 17. Амьсгалын замын өвчний мэргэшсэн эмчилгээний төвийн нээлтийн ёслол хийв
2013. 10. 15. Зүрхний катетерийн тасгийн нээлтийн ёслол хийв
2013. 10. 01. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын Чонбүг бүсийн салбартай MOU гэрээ байгуулав
2013. 09. 14. Стандартчилалд үндэслэгдсэн цахим эмнэлгийн бүртгэл (EMR) дээр төвлөрсөн эмнэлгийн мэдээллийн нэгдсэн системийг (CUBIS) нэвтрүүлэв
2013. 09. 11. Биоанагаах ухааны судалгааны хүрээлэн FERCAP
2013. 07. 11. 3 жил дараалан гемодиализийн зохистой хэрэглээний үнэлгээнд 1-р зэргийн үнэлгээг авав
2013. 07. 11. Чонбүг бүсийн тэнэгрэх өвчин буюу деменцийн төвөөр тодорхойлогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2013. 07. 01. Чонбүг бүсэд анх удаа эмийн албанаас эм зүйн ангийн оюутнуудд зориулан дадлага сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэв
2013. 06. 11. Чонбүг Үндэсний Их Сургуулийн хүүхдийн эмнэлгийн нээлт болов
2013. 04. 30. Чонбүг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн эмгэгийн эмчилгээний төвийн нээлт болов
2013. 03. 22. Радиологи хорт хавдрын тасгийн хорт хавдрын гипертерми эмчилгээний тасгийн нээлт болов
2013. 03. 21. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг хөгжлийг дэмжих хандивын нийгэмлэгийг байгуулав
2013. 02. 13. Жижиг номын сан нээгдэв
2013. 01. 10. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн хоол боловсруулах эрхний тогтолцооны дурангийн оношлогоо эмчилгээний тасаг нь тэргүүний дурангийн оношлогоо эмчилгээний тасаг гэсэн итгэмжлэл хүртэв
2013. 01. 06. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний албаны даргын нэрэмжит шагнал хүртэв
2013. 01. 01. 2013 онд бүсийн эмийн бодисын хяналтын төвөөр шалгарав (БНСУ-ын эмийн бодисын аюулгүй байдлын хяналтын газар)
2012. 12. 17. Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, үнэлгээний албаны 2011 оны эмчилгээ үйлчилгээний тоо хэмжээний үнэлгээгээр 1-р байранд шалгарав (Түнхний үе солих мэс засал, арьсаар хийх титэм судсан дотуурх ажилбар, нойр булчирхайн хорт хавдрын мэс засал, улаан хоолойн хорт хавдрын мэс засал, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал)
2012. 12. 05. Күнсан хотын захиргаа Күнсан Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол болов
2012. 12. 01. Улсын хэмжээнд эрхтэний хандивын менежментийн шилдэг мэргэжлийн байгууллагаар шалгарав
2012. 11. 04. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, видео бичлэг CD бүртгэлийн төхөөрөмжийг суурилуулав
2012. 10. 29. Бүдүүн гэдэсний хорт хавдартай хамгийн өндөр настай өвчтөнд (95 настай) мэс засал амжилттай хийгдэв
2012. 07. 11. Эмнэлэг корпорацийн 7 дахь захирал Чон Сон Хү захирлын албан тушаалд томилогдов
2012. 06. 27. Газар доорх автозогсоол шинээр барих шав тавих ёслол болов
2012. 05. 29. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь голлох 3 том хорт хавдрын мэс заслын нас баралтын түвшингийн үнэлгээнд 1-р байр эзлэв
2012. 05. 03. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь мэргэжилтнүүддээ зориулсан Ча-Хе байр хэмээх цогц амьдрах орчныг бүрдүүлсэн байрныхаа нээлтээ хийв
2012. 04. 18. Чонбүг хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн эмгэгийн эмчилгээний төвийн шав тавих ёслол болов
2011. 11. 01. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь гемодиализийн чиглэлээр улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлгээ авав
2011. 10. 29. Улсын хэмжээнд бүдүүн гэдэсний хорт хавдартай хамгийн өндөр настай өвчтөнд мэс заслыг амжилттай хийв
2011. 07. 16. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь зүрхний судасны судсан дотуур хийгдэх ажилбарын итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарав
2011. 06. 08. Эмнэлзүйн судалгааг дэмжих төвийн шав тавих ёслол болов
2011. 06. 01 Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, өмнөд бүс нутгаас хоёр дахь удаагаа давтан элэг шилжүүлэн суулгуулах мэс заслыг 50 дахь удаагаа амжилттай хийв
2011. 04. 20 Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг ‘Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вэб хүртээмжтэй Улсын Их Сургуулийн эмнэлэг үнэлгээнд 1-р байр” эзлэв
2011. 03. 21. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг ‘Чонбүг бүсийн хавдар судлалын төв нь улсын хэмжээний үнэлгээгээр 1-р байр’ эзлэв
2011. 03. 09. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагаар шалгарав
2011. 02. 11. Ахмадын эрүүл мэндийн төвийг нээв (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2011. 01. 08. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Чонбүг бүсийн яаралтай тусламжийн төвийн засварын ажил дуусав
2011. 01. 08. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 300 дахь удаагаа амжилттай хийв
2011. 01. 03. Үйлчлүүлэгч төвтэй шинэчлэн засварласан цахим хуудсаа нээв
2006~2010
Мэргэшсэн үйл ажиллагаагаараа өөрийн байр сууриа бататгав
PET/CT 1,000 тохиолдлыг давлаа
PET/CT 1,000 тохиолдлыг давлаа
2010. 12. 01. Улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах менежментийн шилдэг байгууллагаар батламжлагдав Чонбукын их сургуулийн эмнэлэг Солонгосын анхны виртуал мэс заслын системийг амжилттай хөгжүүлэв
2010. 10. 11. Гадаад иргэдийг хүлээн авах эрх бүхий эмнэлгийн байгууллагаар бүртгэгдэв
2010. 10. 08. Шинэ алсын хараагаа тунхаглах ёслол [БНСУ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээ бас нэгэн гол төв] хийв
2010. 05. 25. 2010 оны Шинэ чанар инновацийн шагнал хүртэв (Шинэ чанар форум болон The Korea Economic Daily сэтгүүлийн газраас зохион байгуулсан)
2009. 12. 10. Эмнэлгийн 100 жилийн ойн баяр болов
2009. 11. 26. Эмнэлэг-Үсог Их Сургууль, эм зүйн ухааныг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2009. 10. 19. 'Да Винчи S' робот мэс заслын төхөөрөмжөөр анхны хагалгаа хийсэн болон төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн ёслолын үйл ажиллагаа болов
2009. 09. 30. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн түүх хэвлэгдэв
2009. 08. 28. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн клиник туршилтын төвийг нээв
2009. 07. 11. Эмнэлэг корпорацийн 6 дахь захирал Ким Ён Гун захирлын албан тушаалд томилогдов
2009. 07. 06. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийг хариуцсан төв болох Чонбүг наранцэцэг хүүхдийн төвийн нээлт (Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас тодорхойлон эрх олгосон) болов
2009. 06. 24. Хүүхдийн эмнэлэг амьсгалын замын өвчин судлалын төвийн шав тавих ёслол болов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2009. 05. 11. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн клиник туршилтын төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2009. 04. 20. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн мэргэшсэн байгууллага болох "Наранцэцэг" хүүхдийн төвийн итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарав (Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамнаас тодорхойлон эрх олгосон)
2009. 01. 02. Яаралтай тусламжийн төвд MRI 3.0 ажиллаж эхлэв
2008. 12. 29. Ахмадын эрүүл мэндийн төвийн шав тавих ёслол болов
2008. 12. 11. БНСУ-ын Хүний биологийн нөөцийн түшиц банкны нээлт, хаяг самбар өлгөх ёслол болов
2008. 11. 11. Чонбүг бүсийн циклотроны судалгааны төвийг нээв
2008. 11. 04. Хүнд хэлбэрийн яаралтай тусламж шаардлагатай эмгэгийн тусгай төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2008. 10. 31. Амьсгалын замын өвчний нарийн мэргэжлийн төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2008. 10. 01. Дүрсийн удирдлагатай туяа эмчилгээ Image Guided Radiation Therapy(IGRT) хийж эхлэв
2008. 04. 02. Чонбүг бүсийн Хавдар судлалын төвийн нээлтийн ёслол хийв
2008. 03. 21. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх өдрийн анхны симпозиумын нээлтийн ёслол хийв
2008. 03. 19. Бүс нутгийнхаа ‘Хүний гаралтай биологийн нөөцийн бүсийн суурь банк’-аар сонгогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2008. 03. 18. Эмнэлгийн тусгай тоног төхөөрөмжийн менежментийн загвар эмнэлэг болов (БНСУ-ын Радиологийн нийгэмлэгээс тодорхойлон эрх олгосон)
2008. 03. 01. Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнүүдийн хоспис үйлчилгээг дэмжих байгууллагаар сонгогдов (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2008. 02. 05. Эмнэлгийн багаж төхөөрөмжийн эмнэлзүйн туршилтыг хэрэгжүүлэх байгууллагаар томилогдов (Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бодисын аюулгүй байдлыг хянах газраас тодорхойлон эрх олгосон)
2008. 01. 10. Функциональ хүнсний клиник туршилтыг дэмжих төвийн Сөүл салбарыг нээв
2007. 11. 26. Чонбүг бүсийн хорт хавдар судлалын төвийн барилгын ажлыг дуусгах зөвшөөрөл авав
2007. 08. 13. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2007. 07. 16. Нунсан хуурай замын цэргийн хээрийн сургуулилтын төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2007. 01. 02. Чонбүг бүсийн хорт хавдар судлалын төвийн хорт хавдрын менежментийн төслийн дэмжлэг үзүүлэх эмнэлгээр сонгогдов
2006. 12. 29. Гадаадын ажилчид г.м тусламж шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлэгч эмнэлгийн байгууллагын итгэмжлэл авав
2006. 10. 05. Ахмадын эрүүл мэндийн төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2006. 08. 18. Бамбай булчирхайн эмгэгийн эмчилгээний тасаг нээгдэв
2006. 08. 09. Хятадын Ёнбён Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2006. 07. 11. Эмнэлэг корпорацийн 5 дахь захирал Ким Ён Гун захирлын албан тушаалд томилогдов
2006. 06. 02. Гамма найп төвийн нээлт хийв
2006. 05. 29. Хорт хавдрын мэргэжлийн судалгааны төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2006. 04. 28. Бүс нутгийн эмнэлзүйн туршилтын төвийг байгуулав (Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлон эрх олгосон)
2006. 02. 28. Эмэгтэйчүүд, сургуулийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод нэг цэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг нээв
2000~2005
Эмчилгээний системийг өндөр зэрэглэлд хүргэв
Дотооддоо анх удаа БиoОптикc амжилттай хэрэгжүүлэв
Дотооддоо анх удаа БиoОптикc амжилттай хэрэгжүүлэв
2005. 07. 12. Тархины үхэл болох нь тогтоогдсон өвчтөнийг хариуцах мэргэжлийн байгууллагаар томилогдов (Улсын эрүүл мэндийн төв)
2005. 06. 28. Чонбүг бүсийн Циклотроны судалгааны хүрээлэнг байгуулав
2005. 04. 08. PET төвийн нээлт болов
2005. 04. 08. Чонбүг бүсийн хорт хавдар судлалын төвийн хаяг самбар өлгөх ёслол болов
2004. 12. 03. Функциональ хүнсний бүтээгдэхүүний эмнэлзүйн туршилтыг дэмжих төвийн нээлт(Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тодорхойлон эрх олгосон) болов
2004. 11. 04. Гэрийн эзэгтэй клубын холбооноос сонгон шалгаруулсан ногоон эмнэлэг хаяг самбар өлгөх ёслол болов
2004. 09. 13. Чонбүг бүсийн хорт хавдар судлалын төвийн үүрэг гүйцэтгэх болов
2004. 06. 01. Эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжих төвийн шинэ барилгын ажил эхлэв
2004. 04. 08. Шүдний согог заслын тасгийн ‘Эсийн биологийн лаборатор’ийн нээлт болов
2004. 03. 17. Хос мэдрэгчтэй гамма камер ажиллаж эхлэв
2004. 02. 27. Дэвшилтэт дижитал эмнэлгийн нээлт [PACS, HIMIS] болов
2004. 02. 24. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг HI(Hospital Identification) тунхаглах ёслол хийв
2004. 02. 24. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг [VISION 2010] алсын хараагаа тунхаглах ёслол хийв
2003. 10. 20. Дүрс оношлогооны тасгийг өргөтгөж, MD CT төхөөрөмжийг ажиллуулж эхлэв
2003. 07. 11. Эмнэлэг корпорацийн 4 дэхь захирал Ян Дү Хён захирлын албан тушаалд томилогдов
2003. 03. 26. Оршуулах ёслолын газрын өргөтгөл нээгдэв
2003. 02. 28. Эмнэлзүйн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар симпозиум нээгдэв
2003. 01. 21. Сургалт судалгаа эрдэм шинжилгээний байрны лекцийн танхимын нээлт хийв
2002. 12. 13. БНСУ-ын үйлчилгээний чанарын шилдэг аж ахуйн нэгжийн итгэмжлэл авав (Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зохион байгуулсан)
2002. 12. 13. 2001 оны менежментийн гүйцэтгэл, менежментийг сайжруулах хүчин чармайлтын үнэлгээгээр 1-р байр эзлэв (Боловсролын яамнаас зохион байгуулсан)
2002. 10. 30. Бээжингийн Их Сургуулийн нэгдүгээр эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2002. 03. 02. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрх бүхий эмнэлгээр сонгогдов
2001. 09. 12. Е-healthcare хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2001. 08. 01. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Нийгмийн халамжийг дэмжих хандивын нийгэмлэг байгуулагдав
2000. 12. 22. Эмнэлгийн яаралтай тусламжийн мэдээллийн төвийг нээв
2000. 07. 31. Бүсийн яаралтай тусламжийн төвийн үүрэг гүйцэтгэх болов
2000. 04. 14. Оршуулах ёслолын газар шинэ байранд шилжин оров
1909~1999
Чонжү хотын Ча-Хе эмнэлгээс Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг хүртэл
Жонжу Гванжэ Жахе Эмнэлэг
Жонжу Гванжэ Жахе Эмнэлэг
1999. 12. 15. Чонбүг аймгийн яаралтай тусламжийн төвийн өргөтгөл баригдаж дуусав
1999. 09. 22. БНХАУ-ын Чанчүн хотын төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав
1998. 09. 26. Шүдний эмнэлэг шинэ байрандаа оров
1997. 04. 16. Яаралтай тусламжийн төв нээгдэв
1995. 07. 04. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн корпораци байгуулагдав
1994. 07. 04. Газар доор 1 давхар, газар дээр 6 давхар
1989. 09. 09. Сургалт судалгаа эрдэм шинжилгээний байр ашиглалтанд оров
1988. 03. 01. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг гэж нэрлэгдэх болов
1987. 06. 08. Одоогийн байгаа Көмам дүүрэг дэхь шинэ байрандаа нүүж оров (Газар доор 1 давхар, газар дээр 9 давхар)
1975. 02. 01. Чонбүг Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлэв
1973. 05. 01. Чонбүг аймгийн Эрүүл мэндийн төв болж өргөжив
1951. 12. 26. Чонбүг аймгийн Чонжү том хэмжээний эмнэлэг болж өргөжив
1925. 04. 01. Чонлабүг аймгийн Чонжү жижиг хэмжээний эмнэлэг болж өөрчлөгдөв
1910. 10. 01. Чонлабүг аймгийн улсын эмнэлэг гэж нэрлэгдэх болов
1909. 12. 10. Чонжү хотын Ча-Хе улсын эмнэлэг байгуулагдав