Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг нь 1909 онд Ча-Хе эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 115 жилийн турш Солонгос улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн тулгуур багана болсоор ирсэн улсын эмнэлгийн байгууллага юм. Манай эмнэлэг нь Чонлабүг аймгийн оршин суугчдын эрүүл мэндийг дэмжих болон анагаах ухааныг хөгжүүлэх үйл ажиллагаагаараа тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг бүс нутгаа төлөөлөх төв эмнэлгийн байр суурийг эзлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.
Манай эмнэлэг нь төв байрандаа Чонбүг аймгийн Хавдар судлалын төв, Ахмадын эрүүл мэндийн төв, Хүүхдийн эмнэлэг, Амьсгалын замын өвчин судлалын мэргэшсэн төв, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн эмгэгийн эмчилгээний төв зэрэг төрөл бүрийн эмгэгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийг ажиллуулж, эмнэлгийн дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Цаашид бид ‘Түүхээ үргэлжлүүлж ирээдүйрүү, бүс нутагтайгаа дэлхийн тавцанруу, итгэл хүлээсэн эмнэлэг’ийг бүтээн байгуулахын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах болно.
Чонбүг Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн бүх ажилчид эелдэг даруу харилцаандаа тулгуурлан итгэл хайр хүлээсэн эмнэлэг, ирээдүйрүү хошуучлагч дэлхийн жишигт нийцсэн шилдэг тэргүүний эмнэлэг болохын тулд чин зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно. Оршин суугчид та бүхэн биднийг дэмжиж анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.
Баярлалаа.